1. Ерөнхий заалт
1.1. Romashka.mn сайт нь “Ромашка бьюти ” ХХК-ийн гоо сайхан,эрүүл мэндийн бүтээгдэхүүний интернэт худалдаа, захиалга хүргэлтийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү нөхцөл журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авагч худалдан авалт хийж үйлчлүүлэхээсээ өмнө сайтар уншиж танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд www. Romashka.mn интернэт дэлгүүр болон тус дэлгүүрийн хэрэглэгч, үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.
2. Вэб сайт,түүний үйл ажиллагаа
2.1 Romashka.mn вэб сайт нь зөвхөн интернетээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.
2.2 “Romashka.mn” худалдааны тэмдэгт нь “Ромашка бьюти ” ХХК -ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
2.3 Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
2.4 Байгууллага веб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал, үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
2. Интернэт худалдаа үйлчилгээ
2.1 Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вебийн хүргэлтийн үйлчилгээний дагуу хүссэн байршил хаягаар хүргүүлэх эрхтэй.
2.2 Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
3. Хүргэлт
3.1 Бүх бараа бүтээгдэхүүнийг байгууллагын түгээгч хүргэнэ.
3.2 Барааны жин, овор хэмжээ, тоо ширхэг, хот доторх хүргэлтийн байршил зэргийг үл харгалзан хүргэлт үнэгүй
3.3 Хөдөө орон нутгийн хүргэлтийг Монгол шуудан ТӨХК болон тухайн чиглэлийн шуудан унаагаар дамжуулан хийх боломжтой. Гадаад улс орны хүргэлтийг Монгол шуудан ТӨХК, DHL буухиа шуудан болон бусад шуудан үйлчилгээний газруудаар дамжуулан хүргэх боломжтой.
3.4 Хэрэглэгч бүтээгдэхүүнийг  хүргүүлэх хаягийг зөв өгөх ба холбоо барих утасны дугаарыг заавал өгнө.
3.5 Хүргэлтийн ажилтан барааг захиалагчид шалгуулан хүлээлгэж өгөх ба бүтээгдэхүүн гэмтсэн /урагдсан, цоорсон/, эвдэрсэн тохиолдолд хэрэглэгч бүтээгдэхүүнээр солиулж болно.
4. Бараа буцаах, солих  нөхцөл
4.1 . Romashka.mn сайтаас  худалдан авагчид захиалсан бараа нь тодорхой шалтгааны улмаас сэтгэлд нь нийцээгүй тохиолдолд тухайн барааг хүргэж өгсөн даруйд нь худалдааны төлөөлөгч болон түгээгчээр буцаалгах
4.2 Барааны буцаалт нь дараах шалтгаанаар хийгдэж болно.
- Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд /24 цагийн дотор /
 - Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ ижил бүтэгдэхүүнээр сольж өгөх
- Худалдан авагчийн буруугаар буцаах гэдэгт дээрх 2 шалтгаанаас бусад тохиолдлыг хэлнэ.
4.3 Хүргэлтээр ирсэн барааг худалдан авагчийн буруугаас буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш худалдан авагчийн данс руу шилжүүлнэ
4.4 Буцаагдаж буй бараа нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагтай.
- Ямар нэгэн байдлаар урагдаж, эвдэрч гэмтээгүй байх
- Тухайн барааны бүрэн бүтэн байдал алдагдаагүй байх
- Тухайн барааны сав баглаа, боодол урагдаж гэмтээгүй байх
4.5  Хэрэглэгч авсан Бүтээгдэхүүний үйлчлэл болон сэтгэл ханамжийн талаар 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй ба “Ромашка бьюти ” ХХК нь аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөх үүрэг хүлээнэ.
5. Бусад
5.1 Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, худалдан авалт, төлбөр,санал гомдолын  талаар ямар нэгэн асууж тодруулах зүйл  8622-0000 /Ажлын өдрүүдэд 10-19 цаг хүртэл/ дугаарын утсанд холбогдож, мэдээлэл авч болно.
5.2 Вэб дэлгүүр нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх бөгөөд хэрэв насанд хүрээгүй хүн эцэг эх, асран халамжлагчийн зөвшөөрөлгүйгээр худалдан авалт, төлбөр тооцоо хийсэн тохиолдолд үүсэн гарах үр дагаврыг вэб дэлгүүр хариуцахгүй болно.
5.3 Хэрэглэгч, байгууллага хоёрын хооронд ямар нэгэн маргаантай асуудал гарвал /4.5дахь заалт/ вэбсайтын үйлчилгээний нөхцөл болон үл маргах зөвшилцлийн аргаар шийдвэрлэнэ.